Wednesday, April 30, 2008

Талх, нарийн боовны үйлдвэр байгуулах төсөл

1.1 Төслийн нэр: Талх, нарийн боовны үйлдвэр
1.2 Төслийн санаачлагч:
Т.Алтанзул(Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль, 2-р курс)
Д.Октябрь(Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль, 2-р курс)
Б.Түвшинжаргал (Хан-Уул Дээд Сургууль, 2-р курс)
Ц.Цэцэгбадам (МУИС-Эдийн Засгийн Сургууль, 2-р курс)
Л.Энх-Амгалан (Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль, 2-р курс)
1.3 Төсөл хэрэгжүүлэх газар:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум
1.4 Төслийн үндэслэл:
Тус сум нь газарзүйн байршлын хувьд төвөөс алслагдсан, харьцангуй олон хүн амтай сум юм. Тус сумынхны өдөр тутмын хэрэгцээг хангах талх нарийн боовыг Улаанбаатар хотоос тээвэрлэн авчирдаг ба Улаанбаатар, Тосонцэнгэлийн хоорондох тээвэрлэлтийн хугацаа их ба давтамж харьцангуй бага байгаа нь хадгалах хугацаа богинотой талх, нарийн боов гэх мэт хүнсний бүтээгдэхүүнүүдийн хувьд хатаж муудах зэргээр хүнсний эрүүл ахуйн шаардлага хангахгүй болох үндэслэл болдог. Мөн эдгээр нарийн боовны үнэ харьцангуй өндөр байдаг. Цөөн хэдэн өрх гэрүүд талх хийдэг ч хүн ам нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй тус сумын талхны хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүйн дээр олон тоогоор үйлдвэрлэх хүчин чадал байдаггүйн улмаас нэгж бүтээгдэхүүнд ноогдох ахиу зардал өсч үүний улмаас хэрэглэгчдийн гар дээр очиж байгаа талх хотоос тээвэрлэгдэж байгаа талх, нарийн боовтой өрсөлдөхүйц үнэ санал болгож чаддаггүй. Өнөөгийн байдлаар тус суманд талх 600₮, төрөл бүрийн нарийн боовны үнэ 800₮-1900₮ -ны хооронд хэлбэлзэж байна. Мөн тус сум нь баруун бүсийн авто замын тээврийн гол дамжин өнгөрүүлэх өртөө болдог учир зөвхөн сумынхаа иргэдийн хэрэгцээг хангаад зогсохгүй замын хүмүүсийн хэрэгцэээг хангах, цаашлаад ойр орчмын сумдын талх, нарийн боовны хэрэгцээг хангаж ашиг орлогоо нэмэгдүүлж, бизнесийн цар хүрээгээ тэлэх боломжтой юм. Эдгээр эрэлт хэрэгцээнд тулгуурлан талх, нарийн боов үйлдвэрлэх цех байгуулан ажиллуулах нь ажлын байрыг шинээр бий болгоод зогсохгүй, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд тус нэмэр болох юм.
Сургуулийн дотуур байранд амьдардаг сурагчдад тэр бvр олон нэр тєрлийн талх, нарийн боовны хэрэгцээг бvрэн хангаж чаддаггvй.
Тус сум нь аймгийн тєв болон нийслэл хотоос алслагдсан тул бараа бvтээгдэхvvний vнэ ханш харьцангуй єндєр ба тус сумын нийт єрхийн 46% амьжиргааны баталгаажих тvвшингээс доогуур орлоготой ядуу, нэн ядуу єрхєд хамрагдах хvмvvс өндөр үнэтэй талх нарийн боов хэрэглэх боломж хомс байдаг.
1.5 Төслийн зорилго:Хүнсний аюулгүй байдал хурцаар тавигдаж байгаа өнөө үед уугуул нутгийнхаа хүн ардыг өглөө бүр шинэ, эрүүл, хямд хүнсээр хангах нь уг төслийн эрхэм зорилго мөн.
1.6 Төсөл хэрэгжүүлэх үе шат, төлөвлөгөө
Шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг суурилуулж, түүхий эдээ татан авч ажлын байрыг зохион байгуулах
Ажилчдыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажил үүргийн хуваарийг танилцуулах
Өрсөлдөгчдөөсөө хямд үнэ, амт чанар, шинэлэг байдлаараа ялгарах
Өөрийн гэсэн бренд нэртэй болж сумынхаа иргэдийн сэтгэлд хоногшох
“Үдийн цай” хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлэгч болж байнгын хэрэглэгчтэй болох
Ойр орчмын сумд болон Улиастай хот, цаашлаад баруун бүсийн талх нарийн боовны хэрэгцээг хангах
1.7 Манай төслийн зорилтот зах зээл:

  • Тосонцэнгэл сумын төвийн болон хөдөөгийн ард иргэдЕрөнхий боловсролын сургуулиудын үдийн цай хөтөлбөр
  • Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдүүд
  • Цэцэрлэгийн хүүхдүүдийн өглөөний цай
  • Тэлмэн, Их-Уул зэрэг зэргэлдээх сумд

3 comments:

ambaganglish said...

noyn eeddierchuudee haana yu hiigii l yvcgaagaad bainda

Unknown said...

Та нарын наад санаа их гоё байна.Одоо тэгээд санхүү хэрэгтэй байгаа юм уу? Өөр санал байгаа юм уу хариу бичвэл зүгээр байна.

Unknown said...

энэ төсөл чинь бичигдсэн юмуу? надад их хэрэгтэй байна. өгч туслаач.